“Хүүхдийн хорих” гэх тодотголтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуулын даргалсан хуралдааны шийдвэрээр тэдгээр хүүхдүүдийг суллажээ. Ял эдлэх хугацаанаасаа өмнө суллагдсан хүүхдүүд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлж, дахин алдахгүй гэсэн амлалт өгсөн аж. Мөн эцэг, эхийнхээ үгэнд орох хамгийн чухал гэдгийг ойлгосноо хэлж, аав ээждээ үнсүүлэхээр яарч байгаа, гараад зөв амьдарна гэж бодож байгаа тухайгаа илэрхийлсэн байна.
Хоригдох хугацаандаа элсэлтийн ерөнхий шалгалт өгч, МУБИС-д элссэн хүү хэлэхдээ “Оюутан болсныг минь харгалзаж, хугацаанаас өмнө сулласан шүүгчид маш их баярлаж байна. Энд ар гэрийн хайр халамж, хараа хяналт сайн хүүхдүүд яаж хурдан хүмүүжиж гараад зөв амьдрах вэ гэж хичээж, ярьдаг. Ар гэрээс нь эргэлт ирдэггүй, эцэг, эх нь хайхардаггүй хүүхдүүд эсрэгээрээ хэн нэгнийг буруутгаж, амьдралд гутранги үзэлтэй болсон нь ажиглагддаг.
Хууль хяналтын байгууллагууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өсвөр насны хүүхдүүдэд үр дүнтэй сургалтуудыг хангалттай хийдэг бол олон хүүхдүүд өнөөдөр гэрэл гэгээтэй амьдралтай, алдаж хазайх нь бага байх байсан байх. Миний эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 27 хоногийг хугацааны өмнө сулласан шүүх бүрэлдэхүүндээ, төр засагтаа маш их баярлалаа” хэмээн ярьжээ.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...