Энэ оны аравдугаар сарын 15-ны өдөр буюу өчигдөр 17:47 цагт Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Тахилтын даваа” гэх газар асфальтан замд T.Allex маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 39 настай эрэгтэй Б-н амь нас хохирч, зорчигч 27-35 насны гурван хүн, нэг хүүхэд гэмтжээ.
Мөн оройн 20:00 цагт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэн баг” гэх газар T.Landcruiser-100 маркийн автомашин T.Pruis-20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 32 настай эрэгтэй Ө-н амь нас хохирч, зорчигч нарын дөрвөн хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тухайн аймгийн Цагдаагийн газруудад тус тус шалгаж байгааг мэдээлэв.
Он гарсаар эхний 9 сарын байдлаар хүний амь нас хохирсон 374 осол гарсан хэлбэрээр нь авч үзвэл 174 буюу 46.5 хувь нь онхолдох, 88 буюу 23.5 хувь нь мөргөлдөх, 94 буюу 25.1 хувь нь явган зорчигч мөргөх, зорчигч хэлбэрээр гарчээ.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
