Халаалтын улиралд БЗД-ийн 4, 5, 22 дугаар хороонд байрлах Их засаг сургууль орчмын 16 ширхэг, Маахуур толгойн орчмын 25 ширхэг, БЗД-ийн цогцолбор сургууль орчмын 12 ширхэг нийт 53 халаалтын зуухыг “Амгалан” ДС-ын сүлжээнд, СХД-ийн 22-р хороо 0151 дүгээр цэргийн анги орчмын 15 ширхэг, ХУД-ийн 7, 8 дугаар хороо, 60 дугаар сургууль 118 дугаар сургууль орчмын 68 ширхэг нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож, агаарын бохирдлыг бууруулах бодит арга хэмжээг авч ажиллах аж.
Өнгөрсөн сард ДЦС IV-т техникийн саатал гарсны улмаас хот даяар тоггүй болсон. Энэ аваарын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “ДЦС IV-ийн хоёр генераторт гэмтэл гарсан. Үүнийг нягталж, шалгасан. Өвлийн ачаалал дууссаны дараа генераторыг шинэчлэх ажлаа үргэлжлүүлнэ. Одоо бол дахиад эрчим хүчний саатал гаргахгүйн төлөө бид ажиллана. Гэхдээ ДЦС IV-ийн техник тоног төхөөрөмж эвдэрч, сүйдээгүй, аваар осол болоогүй учраас энэ удаагийн хохирлыг бид өөрсдийн хөрөнгөөр зохицуулах боломжтой” гэв.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...