Авлигатай тэмцэх газраас Зам, тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг систем, өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн н.Батсүхэд холбогдох хэргийг шалгаж дуусчээ. Тодруулбал, өнгөрсөн 2017 оны 7-12 дугаар сард тэрбээр төв сервертээ нэвтэрч, Тавантолгойн нүүрс тээвэрлэдэг Хятадын компаниудын машинд дугаар олгохоор хуурамч материал бүрдүүлж байсан нь тогтоогдсон байна.
Мэргэжилтэн н.Батсүх нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Авто тээврийн Үндэсний төвд ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн хүмүүсийн нэрээр серверт нэвтэрч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд хуурамч мэдээлэл оруулах, хуучин байсан зарим мэдээллийг устгаж өөрчилж байсан аж.
Мөн хуурамч мэдээлэл бүхий бичиг баримт үйлдэж байжээ. Улмаар шалгалтын явцад Хятадын компаниудаар тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ хаяж гээгдүүлсэн хэмээн өргөдөл бичүүлдэг байсан нь тогтоогдсон аж. Прокурорын байгууллагаас ЗТХЯ-ны мэргэжилтэн н.Батсүхэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болжээ.
One thought on “ЗТХЯ-ны мэргэжилтэн Н.Батсүхэд холбогдох хэргийг шалгаж дуусчээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
ЦАГДАА ҮНЭНИЙГ ОЛЛООЧ ШҮҮХ НЬ ЗАХИАЛГААР ,ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОНО