Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд одоогоор 3709 хүн ажил хайж бүртгүүлжээ. Үүнээс 3000 гаруй нь ажилд орсон байна. Залуус ихэвчлэн ямар төрлийн ажил хийхийг хүсдэг талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Г.Ганзоригоос тодруулахад “Сүүлийн үед залуус хувийн бизнес эрхлэхийг илүүд үздэг болсон. Харин ажил олгогч тал нь ур чадвараас илүү хандлагыг чухалчилдаг болсон” гэлээ.