Намайг жоохон байхад манай байранд хойд аавтай нэг хүү байсан юм. Хойд аав нь жолооч тээвэрт их явна. Тэр хооронд ээж нь янз бүрийн хүн авчирч хүүгээ зодоод хөөж гаргана. Олон өдөр орцонд хоносондоо. Аав минь хүүг өрөвдөж, гэртээ оруулаад хоол унд өгч дулаахан ор засаж унтуулсан. Тэр өдрөөс хойш ээж нь хөөвөл манайд хонодог болсон. Хүүхэддээ хоол унд өгдөггүй байсан болохоор манайд ирж юм иддэг байсан юм. Хойд аав нь аймар зоддог байсан. 12 13 настай хүүгээ гадаа үеийн охид хүүхдүүдийн хажууд өмдийг нь шувтлаад л балбана. Албаар тэгэж байгаа юм. Манай аав хойд ааваас нь өмөөрч 2 ч зодолдсон санагддаг юм. Энэ хүүхэд та нарт хэрэггүй бол манайд өгчих. Манайх 8н хүүхэдтэй ч 8 9ын ялгаа юу байхав гэдэгсэн. Сүүлдээ аав ээж 2 нь архинд ороод байраа зараад хаашаа ч юм нүүгээд алга болсон. Бид ч яаж байгаа бол гэж их санаа зовдог байж билээ. Удалгүй 16тай залуу манайд ирээд ээж нь бурхан болсон хойд аав нь гэрээс нь хөөгөөд асрахад 2 жил болж байна. Хамаатан садны хүн байвал сургуулийн удирдлага уулзая гээд байна. Та очоод уулзаад өгөөч гээд ээж очиж уулзаж байсан санагдана. Тэгээд л сураг алдарсандаа. 30аад жилийн дараа бид ээжийнхээ 80 насны ойг нэг том зочид буудлын ресторанд тэмдэглэж байсан чинь 1 залуу маш том баглаа цэцэг бариал орж ирсэн чинь мань хашир ажлаасаа гарах гэж яваад биднийг хараад ороод ирсэн. Тэр буудлын эзэн нь юм байнaлээ. Гадаадад олон жил сураад тэндээ амьдарч байгаад ирсэн гэнээ. Бага насныхаа амьдралыг ярьж зөндөө л уйлсан. Ямар гоё юм бэ? Би энэ нулимсыг ямар олон жил дотроо байлгаваа гээл байнaлээ. Хүний амьдрал сонин юмдаа эргэх хорвоо гэж хүн болгонд боломж байдаг. Хүн хичээвэл юунд ч хүрч болдогийн жишээ юм уу даа. Ах дүү хамаатан садан байхгүй ч ийм амжилтанд хүрэхийн тулд олон даваа давсан байхдаа. Чиний амьдрал зөвхөн чиний л гарт байдаг юм байна.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...