Өчигдөр баривчлагдсан Ч.Ганзоригт холбогдох хэрэгт холбогдуулан таван хүнийг шалгаж байгаагаа Авлигатай тэмцэх газраас мэдэгдлээ. Үүнд, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, н.Мөнхжаргал, Амарбат, Галбадрах нарын дөрвөн хүнийг Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригт хамаарагдах хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна. Сануулахад, Жаст компанийн захирал Ш.Батхүүг АТГ-аас саатуулан шалгаад 10 гаруй сар болж буй. Гэтэл нэг хэрэгт хамтдаа шалгагдаж байхад Ч.Ганзоригийг өчигдөр л саатуулж байгаа шалтгааныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог, Ш.Батхүүд холбогдох хэргийг удаан хугацаанд шалгаж буй нь үнэн. Гаднын банкнаас орж ирсэн мөнгө “Жаст” групп болон түүний хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаанд ашиглагдсан нь тогтоогдсон. Тийм учраас тус компаниудад шалгалт хийж байна. Тус компанийн салбарууд бүх аймаг, сумдад бий. Тэр бүрд шалгалт явуулах ажиллагаа явагдаж дуусаагүй байна. Уг хэргийн шалгалт дуусвал бид тус хэргийг прокурор руу шилжүүлнэ. Ч.Ганзоригийн хувьд Жаст группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татаж шалгаж байна” гэсэн юм.
One thought on “Жастын Батхүүд холбогдох хэрэг хүрээгээ тэлж буйг АТГ мэдэгдлээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
олон хүн байгаа даа.хөрөнгийг нь хураагаач