Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэцгээе

“Мөнгө угаах гэмт хэргийн чиг хандлага, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал аравдугаар сарын 5-ны өдөр зохиогдохоор боллоо.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар мөнгө угаах гэмт хэргийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, холбогдох хууль тогтоомж, түүний шинэчлэлт, хэрэгжилт, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын алаарах онол, практикийн асуудлыг эрдэмтэн, судлаач, практик ажилтнуудын хүрээнд хэлэлцүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, санал дүгнэлтийг судалгааны эргэлтэд оруулах, тэдгээрт үндэслэн зөвлөмж гаргах зорилготой аж.

Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй уг эрдэм шинжилгээний хуралд дотоод, гадаадын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд, хууль сахиулахын байгууллагын практикийн ажилтан, хууль зүйн их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаач нар оролцох юм.

 

 

+ There are no comments

Add yours