Цар тахлын хэцүү үед Тавантолгой түлш компани түлшээ 937.5 төгрөгөөр худалдаж байгаа ч чанарын шаардлага хэвээрээ, цаг үеийн ачаалал өмнөх жилүүдийнхээс ч илүү байлаа. Олон жилийн дунджаас илүү хүйтэрч, тэр чинээгээр түлшний хэрэглээ нэмэгдснийг бүгд л мэдэхийн дээдээр мэдэж байгаа. 3 жилийн өмнө зөвхөн утаа ярьдаг байсан хүмүүс өнөөдөр хүхрийн хий ярьдаг болсон байна. Иргэд шаардлага тавьж сурчээ, нэг үеэ бодвол. Олон нийтийн сүлжээнд “ХЭРСҮҮ” байхыг сануулсаар л байгаа.
Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхдээ “Таван толгой түлш” ХХК тодорхой чиг үүргийн болоод мэргэжлийн хяналтын байгууллагуудын шаардлага, шалгалтын доор хорт хийн 3 стандарт баримталж ажилладаг.
56192019 тоот стандартын дагуу үйлдвэрлэлээ явуулж, агаарын бохирдлыг 3 жилийн өмнөхөөс 50 хувь бууруулан, үзэгдэх орчны талбайг ихэсгэсэн, хэн ч маргахгүй.
Ялгаруулж байгаа хүхэрлэг хийн хувьд Монгол улсын стандарт 1 гэж заасан бол байдгаас Таван толгойн сайжруулсан шахмал түлшний үзүүлэлт 0,8-0,96 хэлбэлзэж байгаа.
Жайка ОУ-ын хамтын ажиллагааны байгуулагааас хүхэрлэг хийн ялгарлын судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаагаар хүхэрлэг хийн 70 орчим хувь нь цахилгаан станцаас, 22-23 хувь нь автотээврийн хэрэгсэл болоод төвийн шугам сүлжээнээс алслагдсан халаалтын зуухнууд, 7-8 хувь нь сайжруулсан түлшнээс хамааралтай гэж үзсэн байхад “Хэргийн эзэн-цахилгаан станц, Хэнгэрэгийн дохиур- шатахуун”-ыг сайжруулах талаар ярихгүй байгаа нь юуных вэ…
2017 онд цахилгаан станцууд 4,5 сая тонн түлш хэрэглэдэг байсан бол 2019 онд 5 сая тн нүүрс хэрэглэн, 2020 онд 6 сая тоннд хүрсэн байна.
Жил бүр авто тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Манайд Евро2,3 стандартын шатахуун хэрэглэдэг.
Агаар Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хөтөлбөрөөр: “2019 он гэхэд тээврийн хэрэгслийн 50 хувь нь Евро 5 ангиллын шахатахуун хэрэглэн, 2025 он гэхэд 80 хувьд шилжинэ” гэсэн зорилт тавьсан ч өнөөг хүртэл биелэгдэхгүй яваа нь харамсалтай.
Би дахиад хэлье. Манайх 15-50 дахин их хүхрийн хий ялгаруулдаг шатахуун хэрэглэж байна.
Цахилгаан станцуудад тоосонцор бууруулдаг шүүлтүүр байдаг болохоос хүүхэрлэг хий ялгадаг шүүлтүүр байхгүй. Хүхэрлэг хийн шалтгаан энэ.
ЭХ СУРВАЛЖ: Таван толгой түлш
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
