Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт орших Дунд голын /Сэлбэ/ үерийн хамгаалалтын далан дотор зөвшөөрөлгүй барилга барьж байсан иргэн Эко констракш компанийн орон сууцны зориулалтаар барьж байгаа барилгыг албадан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Энэ талаар Геодези, Усны барилга байгууламжийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваа, 2018 оны 02 сарын 01-ний өдөр иргэн С.Нямдаваа ГУББГ-т үерийн даланг чинь өөрийн хөрөнгөөр ногоон байгууламжаар тохижуулж өгье хамтарч ажиллая гэсэн хүсэлт гаргасан байдаг. Ажлын зургийг нь үзтэл манай даланг дотогш нь нарийсгаж барихаар байсан тул бид зөвшөөрөөгүй. Гэтэл 2018 оны 8-р сард барилгын ажлаа эхлүүлсэн. Бид 3-н удаагийн албан шаардлага өгч ажлаа зогсоохыг шаардсан. Өнгөрсөн бямба гаригт шуурхай 3 бригадтай ирж цутгалт хийх хэв хашмалыг нь хурааж авсан боловч ажлаа зогсоолгүй үргэлжлүүлж байна хэмээн мэдэгдсэн. Тэрбээр мөн, Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ нь үерийн хамгаалалтын барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж хамгаалдаг, Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүрэгтэй мэргэжлийн байгууллага. Гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчлөх, бохир болон бусад шугам холбох нь хуулиар хатуу хориотой байдаг учир үйл ажиллагааг нь албадан зогсоолоо” хэмээсэн.

More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...