“Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг Авлигатай тэмцэх газраас хянан шалгасан байна. Шалгалтаар тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон” байна. Энэ талаар 2018 оны 08 дугаар сарын 27-нд Авлигатай тэмцэх газраас албан ёсоор сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг ээлжит цагаараа мэдэгдсэн юм. Тус мэдэгдэлд мэдээлэгдсэн Д.Сарангэрэл сайдын хүү Х.Улам-Өрнөх ТӨБЗГ-ын Худалдан авах ажиллагааны газрын даргаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үед томилогдсон юм байна. ТӨБЗГ-ын Худалдан авах ажиллагааны газар нь төрийн өмчит хуулийн этгээдүүдийн худалдан авах ажиллагааг хариуцдаг гол алба юм. Уг газраас төрийн өмчит хуулийн этгээдүүдэд зарлагдах тендерүүдийг хариуцан зохион байгуулдагийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Дашрамд дурдахад, УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Н.Номтойбаяр гишүүн “Төрийн алба дамнасан гэр бүлийн сүлжээ үүсгэчихээд, илтэд эрх ашгийн зөрчил үүсгээд байна” хэмээн Д.Сарангэрэл сайдыг шүүмжилж байсан нь Д.Сарангэрэл сайдын нөхөр асан Д.Хүрэлбаатар нь Улсын Ерөнхий Аудитор, түүний хүү Х.Улам-Өрнөх нь Төрийн өмч, бодлого зохицуулалтын газар/ТӨБЗГ/-ын Худалдан авах ажиллагааны газрын даргаар ажилладагийг хэлсэн хэмээн ойрын эх сурвалж өгүүлсэн юм.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...