Жолоочгүй машин нялх охины аминд хүрчээ

Улаанбаатар хотын хэмжээнд Замын цагдаагийн албанд нийт 1284 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 959 дуудлага бүртгэгдсэн байна. Ослын улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүний 9 нь бага насны хүүхэд осолд өртсөн байна. Мөн орон нутагт 2 бага насны хүүхэд, 3 том хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна. Үүнд, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг “Их хавчиг” гэх газар шороон замд “Porter” маркийн автомашин жолоочгүй үедээ өнхөрч явган зорчигч 1 настай Д-г мөргөж амь насыг нь хохироосон. Баянгол дүүргийн нутаг Нарны зам, Барс захын хойд замд амины “Harrier” маркийн автомашины жолооч О нь явган хүний гарцаар гарч явсан 8 настай Б-г мөргөж гэмтээсэн хэргийг цагдаагийн газар шалгаж байна.

+ There are no comments

Add yours