Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн ээлжит хуралдаанаараа “Ард даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25.0 сая, “Мандал даатгал” ХХК-ийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 6 243 016 ширхэг үнэт цаасны бүртгэлд тус тус бүртгэлээ. Бүртгэлд авсан хувьцаанаас “Ард даатгал” ХХК 30 хувь буюу 7.5 сая ширхгийг 700 төгрөгийн, “Мандал даатгал” ХХК 25 хувь буюу 1 560 754 ширхгийг 4800 төгрөгийн тогтоосон үнээр тус тус нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрөв.
“Ард даатгал” ХХК-д “БиДиСек ҮЦК” ХХК, “Мандал даатгал” ХХК-д “Голомт капитал ҮЦК” андеррайтерийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд дээрх хоёр IPO буюу анх удаа нийтэд санал болгож буй хувьцааг тус бүр 100 хувь анхдагч зах зээлд арилжаалж, шаардлагатай хөрөнгийг бүрэн төвлөрүүлсэн тохиолдолд “амжилттай” болсонд тооцохоор тогтлоо.
Хороо өнөөдрийн ээлжит хуралдаанаараа нийт 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам”-ыг шинэчлэн баталлаа. Журмын шинэчлэлээр “олон удаагийн давтамжтай даатгалын тохиолдол гаргадаг жолооч” гэж журамд хамаарагчийг тодотгосны дээр Хорооноос хуваарилсан жолоочтой гэрээ байгуулахдаа даатгагч нар нэмэлт нөхцөл шаардахгүй байх зохицуулалтыг нэмэв.
Мөн хуралдаанаар, нийт хувьцааны 90.19 хувь төвлөрсөн “Зоос гоёл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн хэлбэрийг өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болгох тухай шийдвэрт үндэслэн тус компанийн нэг бүр нь 28800 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 13038 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Үүнтэй холбогдуулан таваас бага хувийн хувьцаа эзэмшиж буй 369 хувьцаа эзэмшигчид оногдох ногдол хувийг нэгж хувьцаанд 289440 төгрөгөөр тооцож авахыг компанид үүрэг болгож, ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэж болохыг эрхийг жижиг хувьцаа эзэмшигчдэд нээлттэй үлдээв.
Түүнчлэн хуралдаанаар, “Монре даатгал” ХХК, “Улаанбаатар хотын даатгал” ХХК-гийн хувь нийлүүлсэн хөрөнгийн нэмэгдүүлж, бүртгэлд өөрчлөлт орууллаа. Мөн холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагыг хангасан “Капитрон банк” ХХК, “Марш брокерс” ХХК даатгалын зуучлагчийн, “Их эрин капитал” ХХК, “Орчлон автофинанс” ХХК, “Машид дэвжих” ХХК банк бус санхүүгийн зээлийн, “Арвин хишиг өргөө” ХЗХ хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр, “Сонгомол финанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олголоо. “Итгэмжит” ХЗХ, “Мантаг” ХЗХ, “Өргөжих эрдэнэ хан уул” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг тус бүр гурван жилээр сунгаж, “Лидер экаунт аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв.
Хорооноос хийсэн газар дээрх хяналт шалгалтаар багагүй зөрчил илэрсэн “Субуд” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг зөрчлөө арилгатал гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, “Өсөх өндөр” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Майкро кредитинвестмент ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Лендс” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, “Стандарт таваар ХААБ” ХХК-ийн хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгожээ.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Уг хуваарийн дагуу...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
