ЭЕШ-ын батламж хуудас 2.5 жилийн хугацаанд хүчинтэй

2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын журмын 4.4-т элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноо жагсаалтыг 2018 оны долоодугаар сарын 1-ний 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулж нийтэд зарлана гэж заасан байдаг. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан  www.eec.mn  цахим хуудаснаас үзэж болно. Шалгуулагчдын батламж хуудсыг долдугаар сарын 05-наас өмнө тарааж дуусна.

✅Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна.

☑️ Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол, Соёл,Урлагийн Газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

✅ Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагч ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болно.

ЭЕШ-ын батламж хуудас 2.5 жилийн хугацаанд хүчинтэй

+ There are no comments

Add yours