Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэмийн санаачилгаар энэ сарын 20-22-нд Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж, орон нутгийн бүхий л шатны удирдалгууд хоёр хоногийн турш хуралдсан байна. Тус зөвлөгөөнд Хууль зүйн байнгын хорооноос гурван хүн, Төрийн албаны зөвлөлөөс хоёр хүн, мөн Засгийн газрын Орон нутгийн Удирдлага зохицуулалтын газрын хоёр реферэнт очиж, зөвлөгөөнд оролцсон хүмүүст зориулан илтгэл тавьж, туршлагаа хуваалцсан аж.
Хоёр хоног хуралдсан хурлын дараа Төрийн албаны зөвлөлийн төлөөлөгчид Улаанбаатар руу буцаж, Хууль зүйн байнгын хорооныхон, Засгийн газрын нэр бүхий хоёр реферэнт, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, орлогч дарга Ж.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар хүмүүс аймгийн төвөөс 45 км-т орших Хүнхэрийн амралтад алжаалаа тайлж, амрахаар очсон байна.
Алтайн Засаг даргын амралтад үргэлжлүүлсэн бичил хүлээн авалтын дараа зочид төлөөлөгчид, аймгийн Засаг дарга тэргүүтэй албаныхан амралтын бүжгийн зааланд наргианаа үргэлжлүүлэхээр болж. Харин эрхэм дарга нарын наргиан эмгэнэлт явдлаар тасалдсан нь Улаанбаатараас уригдаж очиж зөвлөгөөнд оролцсон Засгийн газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын реферэнт Х-ны бие гэнэт тавгүйрхэн, газар дээрээ эмнэлгийн тусламж авч амжилгүй нас барсан тухай бидэнд мэдээлэл ирсэн юм. Энэ талаар тодруулахаар аймгийн дарга нартай хэд, хэдэн удаа холбогдсоноор Говь-Алтай аймгийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Р.Зандраатай холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.
-Сайн байна уу, энэ сарын 21-22-нд шилжих шөнө Хүнхэрийн амралтад гарсан асуудлаар тодруулга авах гэсэн юм?
-Засгийн газрын реферэнт нас барсан хэргийг ярьж байна уу?
-Яг тийм. Энэ асуудлаар цөөн асуултад хариулт авах гэсэн юм. Нүсэр арга хэмжээний дараа хүний амь эндчихээд байгаа юм биш үү?
-Манай аймагт Удирдах ажилтны зөвлөгөөн болсон юм. Тэр зөвлөгөөний дараа аймгийн Засаг дарга С.Гансэлэм, орлогч дарга Б.Ганбат, төрийн захиргаа,удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар болон би хоёр ажилтны хамтаар мөн Засгийн газрын реферэнт хоёр хүн, хууль зүйн байнгын хорооныхон гээд бид нар цөөхүүлээ Хүнхэр рүү явсан юм. Түүнээс таны хэлж байгаа шиг нүсэр арга хэмжээ болоогүй.
-Төрийн албаны зөвлөлөөс бас хүмүүс очсон гэсэн, тэд яваагүй юм уу?
-Төрийн албаны зөвлөлийнхөн Удирдах ажилтны зөвлөгөөн дуусаад хот руу явчихсан юм.
-Хэрэг явдал гарах үед та тэнд байжээ. Болсон явдлын талаар мэдээлэл өгөөч?
– Хоол унд идчихээд бүжгийн зааланд очоод бүжиглэж байсан юм, архидаж барьсан юм байхгүй…
-Бидний авсан мэдээллээр архидсан гээд байгаа?
-Тэгж их уусан юм байхгүй. Тэгээд ч харамсалтай юм болоход бүгд бүжгийн талбайд бүжиглэж байсан… гэнэт л талийгаач уначихсан… гэнэтийн юм болсон, маш харамсалтай байна…
-Талийгаачийн бие өмнө нь тавгүйрхэж байсан юм болов уу. Та нарт мэдэгдэж байсан зүйл байгаа юу?
-Би ойрхон байгаагүй болохоор мэдэхгүй юм. Амралтад очоод байхад лав анзаарагдах зүйл байгаагүй. Магадгүй, Хүнхэрийн амралт аймгийн төвөөс өөр, их өндөрлөг газарт байрладаг… нам дор газраас уулын тагт руу гарахад эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, гэнэт л зүрх нь хаагдчих шиг болсон, маш харамсалтай зүйл болсон…
Сэтгүүлч Х.Ганаа
More Stories
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
