Тус холбооны тэргүүн Б.Энхбат хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь 2015 онд БОАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад устах эрсдэлтэй гэж тооцогддог дэрэвгэр жиргэрүү хэмээх эмийн ургамлыг БНХАУ-руу 75 тонныг гаргах зөвшөөрөл өгч байсан. Энэхүү шийдвэрийг дараагийн сайд нь хүчингүй болгосон ч 2016 онд Д.Оюунхорол тус салбарын сайдаар эргэн ажиллах болсныхоо дараа дэрэвгэр жиргэрүүг БНХАУ-руу гаргах шийдвэрийг дахин гаргасан байна” хэмээн ярьсан.
Дэрэвгэр жиргэрүү нь устан үгүй болох эмийн ургамлын төрөлд хамаарагддаг. Үндэс нь хөрснөөс гурван метрийн гүнд, хавж ургадаг тул голын ай сав газрын усны ундаргыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг ургамал аж. Эрдэмтдийн хэлж буйгаар Дорнод аймаг 50, Сэлэнгэ аймаг 40 тонн дэрэвгэр жиргэрүүгийн нөөцтэй бөгөөд ач холбогдлоороо хүн орхоодойтой адил юм байна. Манайд энэ ургамлыг үрэвсэлт өвчнийг анагаах болон сахарын өвчнийг намдаахад тустай эмийн найрлагад ашиглаж байгаа аж.
Уг ургамлыг 1995 онд Засгийн газрын тогтоолоор ховордож байгаа эмийн ургамлын жагсаалтад оруулж, улмаар түүж экспортлохыг хориглосон байдаг. “2016 онд таван хятад иргэн таван килограмм дэрэвгэр жиргэрүүг машиныхаа шалавчин дор нуун, хилээр гарах гэж байсныг илрүүлэн баривчилж, тэдэнд зургаан жилийн ял оноосон байдаг. Ийм ховор нандин ургамлыг хамаагүй ашиглах зөвшөөрөл өгсөн нь албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэг” хэмээн Б.Энхбат хэллээ.
Монгол Улсын хуульд Туул голын хамгаалалтын бүсийг 50 метр хэмээн тогтоосон ба тус бүсэд газар олгож, барилга байшин барьж болохгүйг заасан байдаг. Харин усны сав газрын хамгаалалтын бүсэд голын эргийн 1-5 километр бүхий талбай хамаардаг. Энэ зайд ургаж буй ургамал, бут, сөөг бол энэ гол горхи усны ундаргын нөөцийг тэтгэж байдаг байна. Гэтэл УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол 2015, 2016, 2017 онд Туул голын ай сав газарт 20 орчим аж ахуйн нэгж, хувь хүнд үйл ажиллагаа явуулах, барилга барих тусгай зөвшөөрөл олгосон тухай Т.Энхбат ярилаа.
Тэрбээр цааш нь “Туул голын сав газруудад аж ахуйн нэгж, хувь хүмүүст үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгснийг холбогдох хууль хяналтын байгуууллага заавал шалгах ёстой. Учир нь БОАЖЯ-нд газар олгох эрх нь байдаг. Байгаль орчныг хайрлаж хамгаалах ёстой салбарын сайд атал нийслэлийн иргэдийн ундны усны эх үндсийг сүйтгэхэд нөлөөлөх зөвшөөрөл олгосон нь монгол хүний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах магадлалтай юм” гээд “Хөх Монгол бүлгэм”, “Даяар Монгол” хөдөлгөөн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг энэхүү үйлдэлд холбогдуулан гүтгэх гэсэн далд санаа агуулаагүй, харин удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй дээрх асуудлыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар шалгаж, үнэн худлыг нь тогтоож, Монголын ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс ийнхүү хүсэлт хүргүүлж байгаагаа мэдээллээ.
More Stories
Тэтгэврийн нэмэгдэл амьдралд хүрэх үү?
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогоор 2026 оны 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгож, 2027 оны эхнээс тэтгэврийн дундаж...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
