Өчигдөр Сүхбаатар болон Булган аймагт хүчтэй аадар бороо орж үер буужээ. Тодруулбал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1, 2, 4, 5, 6, 9 дүгээр багт 06.14-ний өдрийн 15:30-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас үер болж тус сумын 4 дүгээр багт үерийн ус зайлуулах далангийн усанд тус аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат иргэн 61 настай эрэгтэй Д унасан мөн 1, 2, 4, 5, 6, 9 дүгээр багт 15 өрх, айлын гэр, хашаанд ус орсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, таван автомашинтай ажиллаж иргэн Д- уснаас эсэн мэнд гаргаж аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна. Мөн 23 өрх айлын 86 хүнийг /үүнээс 52 том хүн, 34 хүүхэд/ аварч, нийт 30 м шороон далан босгож, 100 м шуудуу ухаж усыг зайлуулжээ.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд 06.14-ний өдрийн 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж сумын төв усанд автаж тус сумын 1 дүгээр багийн иргэн Ж-гийн хүү дөрвөн настай эрэгтэй И үерийн усанд осолдож нас барсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 21 алба хаагч, 4 автомашинтай мөн өдрийн 22:00 цагт явж 23:45 цагт тус тус очиж тус сумын Онцгой комиссийг 23:50 цагт хуралдуулж сумын Засаг даргын 06.14-ний өдрийн А/135 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хохирлыг бүрэн тогтоож, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
