“Шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлага: чиг үүрэг ба загвар” сэдэвт онол-практикийн олон улсын бага хурал өнөөдөр 09.00-18.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож шүүх эрх мэдлийн талаар анх удаа байр сууриа илэрхийлнэ.
Мөн онол-практикийн олон улсын бага хуралд “Шүүх эрх мэдэл ба иргэдийн итгэл”, “Шүүгчийн томилгоо, сургалт”, “Шүүхийн захиргааны чиг үүрэг ба загвар” гэсэн үндсэн гурван чиглэлээр олон улсын эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Тухайлбал Академич, Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа “Шүүхийг удирдахуй, шүүхэд дэмжлэг үзүүлэхүй: Үндсэн хуулийн үзэл санаа”, Доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн талаарх хөндлөнгийн судалгаа, үр дүн шинжилгээ”, IDLO олон улсын байгууллагын төлөөлөгч Клифтон Жонсон “Шүүхийн ил тод, нээлттэй байдал ба шүүхийн захиргаа” сэдвээр тус тус илтгэл тавина.
Мөн БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн дэд дарга Фэнг Вэнли “БНХАУ-ын шүүгчдийн сургалтын тогтолцоо ба бусад орны шүүгчдийг сургах нь”, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхий зөвлөх Мари-Энн Биркен “Шүүгчийн сургалтын тогтолцоо: Европын сэргээн босголт хөгжлийн банкны туршлагад суурилсан шилдэг практик”, Нагояа Их Сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн эрдэмтэн, багш Накамура Ёшитака “Япон улсын шүүгч бэлтгэх, давтан сургах, томилох тогтолцоо” сэдвээр тус тус илтгэл тавих юм.
Харин Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн 2 дугаар танхимын гишүүн, Хяналтын шатны шүүхийн шүүгч Апп-Арслан “Шүүхийн захиргааг удирдах талаарх БНТУ-ын Шүүгч, прокурорын зөвлөлийн чиг үүрэг” сэдвээр илтгэл тавих бол “Шүүхийн захиргааны харьцуулсан судалгаа: Шүүхийн захиргааны олон улсын холбооны гишүүн улсуудын туршлага” сэдвээр АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн дэд ерөнхийлөгч Жефрри Апперсон илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Онол-практикийн бага хурлын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор профессор Н.Лүндэндорж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн туршлага” сэдвээр илтгэл тавина.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
