УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

УИХ дахь хоёр намын бүлэг өнөөдөр хуваарь ёсоор хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэх юм. Гэхдээ энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудлын жагсаалт гараагүй байна. Учир нь, өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаан шөнө дөл хүртэл үргэлжилж, спикерийн дэргэдэх зөвлөл хуралдаж амжаагүй юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хурлынхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.

+ There are no comments

Add yours