“Эрдэнэт” үйлдвэрийн Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг батлан даалтад гаргав

Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга асан Г.Амарбат нарыг батлан даалтад гаргажээ.  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 31-ний өдөр хуралдаж тэдний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж сулласан байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга асан Г.Амарбат нарыг “Стандарт” банкинд тус үйлдвэрийг барьцаалах үеэр бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

+ There are no comments

Add yours