Тэр эхнэрээ үзэн яддаг байлаа. Бүтэн 20 жил хамт амьдрахдаа сүүлийн жил гаруй хугацаанд улам ихээр дургүй нь хүрэх болжээ. Эхнэр нь өглөө сэрээд ” Сайхан амарсан уу нар минь. Өнөөдөр сайхан өдөр болох нь дээ” гэж хэлэх бүрт нь түүний туранхай гар, нойрмог нүд дургүйг нь хүргэнэ. Хуримны дараах хэдэн жил гайгүй байсан боловч сүүлийн үед заримдаа цохиод авмаар санагдах болжээ. Тийм үедээ хахир хоолойгоор “Хурдлаач” гэх мэтээр цахиртан хэлэхдээ гараа атган арай л цохилгүй өнгөрдөг болов. Гэвч эхнэр нь амьдралд яарахгүй байлаа. Тэр нөхрийнхөө ийм зан авирын шалтгааныг мэддэг, гурван жил гаран уулзаж буй бүсгүйг нь хүртэл мэддэг байлаа.
Гэтэл тэдгээр бичиг баримтан дунд огт харагдаж байгаагүй хавтастай цааснууд байхыг олж хараад онгойлгож үзтэл эхнэрийнх нь нэр бүхий шинжилгээний материалууд, онош дүгнэлтүүд байхыг унших нь тэр. Нуруугаар нь хүйт дааж, тогонд цохиулах мэт чичрэв. ӨВЧТЭЙ. Тэр интернет рүү орж, эхнэрийнхээ оношийг бичээд хайтал өвчний тухай дэлгэрэнгүй мэдээлэл дунд 6-18 сарын настай гэсэн өгүүлбэр байв. Онош хэзээ гарсаныг үзвэл бараг хагас жил болжээ. Эхнэр нь түүнийг бараг цаг шахам хүлээгээд гарчээ.Гадаа намар болж, навчис шаргалтан, зөрөн өнгөрөх хүмүүсийн нүд аз жаргалаар гэрэлтэнэ. Түүнд өөрийгөө өрөвдөх сэтгэл төрөв. Өмнө нь тэр өөрөөсөө бусдыг өрөвдөн, тэдний амьдралд саад болохгүйн тулд өөрийнхөө тухай хэнд ч хэлээгүй билээ.
Тэр анх удаа уйлав. Нөхөр нь гэртээ сандран гүйж яах аа мэдэхгүй болжээ. Тэр 20 жилийн өмнө эхнэрээ яаж хайрлаж байснаа санав. Тэр олон жил байгаагүй юм шиг, бүх амьдрал тэдний өмнө байгаа юм шиг санагдаж байлаа. Тэр эхнэрийнхээ дэргэдээс холдолгүй хамт байх мөч бүрийг алдахгүйг хичээн амьдарч эхлэв. Хэн нэг нь түүнд ганцхан сарын өмнө тэр эхнэрээ үзэн ядаж салахыг хүсч байсныг сануулбал тэрбээр “Тэр чинь би биш” гэх байлаа. Тэр эхнэрээ амьдралаас хэрхэн холдож байгааг харж, шөнө сэмээрхэн уйлж байгааг нь мэдэж байлаа. Эхнэр нь түүнтэй хоёр сар хамт амьдраад хорвоог орхижээ. Гашуудлын нулимс түүнийг мянган жилээр хөгшрүүлсэн мэт санагдаж байв. Гэртээ эхнэрийнхээ юмсыг янзалж байгаад шинэ жилээр бичсэн хүслийн цаасыг олж нээтэл
– Сүүлчийн амьсгалаа дуустал нөхөртэйгээ хамт аз жаргалтай байх гэсэн үгс харагдав. Шинэ жилээр шивнэсэн хүсэл биелдэг гэдэг. Учир нь нөхөр нь “Эрх чөлөөтэй болох” гэж хүссэн байлаа. Хүн бүр хүссэнээ л авдаг…
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
