Автомашин хулгайлсныг камерын хяналтаар илрүүлжээ

Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид  хулгайд алдсан автомашиныг камерын хяналтаар илрүүлжээ. Тодруулбал, тавдугаар сарын 22-ны шөнө тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн “Б”-ийн эзэмшлийн “Приус-11” маркийн автомашин хулгайд алдагдсан мэдээлэл ирсэн байна. Алба хаагчид дуудлагын дагуу уг гэмт хэргийг “Камержуулалт-2” болзолт уралдааны хүрээнд суурилуулсан хяналтын камерын тусламжтайгаар шуурхай эрэн сурвалжлан “У” гэгч үйлдсэн болохыг илрүүлжээ.

+ There are no comments

Add yours