Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтын санаачилгаар ‘’Хөдөлмөр хөгжлийг бүтээнэ-Ажилтай Дарь-Эхчүүд’’ мэргэжлийн чиг баримжаа олгох өдөрлөг амжилттай болж өнгөрлөө. Тус өдөрлөгийн үеэр дүүргийн 2,21,27 дугаар хорооны ажил хөдөлмөр эрхлээгүй, мэргэжилгүй залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын талаар мэдээлэл өгч, ажлын байрны хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг нээлттэй танилцууллаа.
Нийслэлийн А бүсэд орших эдгээр хороо нь нийт 8.573 өрх, 35.402 иргэнтэй хүн амын нягтаршил ихтэй, дэд бүтэц эрчимтэй хөгжиж буй газар юм. Иймд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 13 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв өөрсдийн сургалтын онцлог, мэргэшлийн чиглэлийн талаар иргэдэд мэдээлэл өгч 600 гаруй нээлттэй ажлын байранд зуучиллаа.
Дүүргийн 300 орчим иргэн арга хэмжээнд оролцож энэ үеэр ‘’Техник технологийн коллеж’’, Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургуульд хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр 27 дугаар хорооны хоёр иргэнийг шагнав хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
