Монголын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн оны эхний улиралд 6.1 хувиар өслөө гэж “Вести экономика” сайтаар бичжээ. Хятадтай хийсэн худалдааны эргэлт нэмэгтсэн нь өсөлтөд нөлөөлсөн байна. Өмнөх оны эхний гурван сард нь Монголын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт 4.2 хувиар нэмэгдсэн тоотой байсан юм.
Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2017 онд 5.1 хувиар өссөн гэж “Интерфакс” мэдээлэв. Оны эхний нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл Монголын нүүрсний экспорт 3.4 хувиар, зэс бараг 20 хувиар нэмэгджээ. Монголын гадаад худалдааны эргэлт оны эхний улиралд 3.7 тэрбум ам.доллар болсон ба харин гадаад худалдааны профицит нь бараг 30 хувиар буурч 543.4 сая ам.доллар болжээ.
+ There are no comments
Add yours