Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ЖДҮ-ийг дэмжих сан үйл ажиллагаагаа явуулж байна. 2018 оны улсын төсөвт 70 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр батлагдсантай холбогдуулан тус сан нь 2018 оны 4-р сарын 03-аас 4-р сарын 16-ны өдрийн 17.30 цаг энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт бүхий төслүүдийг хүлээн авлаа. Бодлогын хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт бүхий нийт 1065 төсөл хүлээж авснаас материал хянах явцад давхардуулан ирүүлсэн болон буцааж авсан төслийн материал 34 байлаа. Нийт 1031 төсөл хүлээн авч үүнээс төсөлд тавигдах шаардлага хангасан 498 төсөл байв.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төслүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын А-76 тоот тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”ын төсөлд тавигдах шаардлагын дагуу судлан 5-р сарын 08-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны хуралд хэлэлцүүлэхээр танилцуулсан.
“Төсөл сонгон шалгаруулах хороо” нь төслийн шалгаруулалтыг Монгол улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого, үндэсний хөтөлбөрүүдтэй уялдсан байдлыг харгалзан үзэж, шаардлагатай бусад шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулалт хийлээ. Хорооны хурлын шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаалаар батлаж, нэр бүхий 134 иргэн, аж ахуйн нэгжүүдийн төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.
Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. /http://www.smefund.gov.mn/
Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөртэй уялдсан байдал:
| № | Үндэсний хөтөлбөрийн нэр | Төслийн тоо |
| 1 | “Монгол мал” үндэсний хөтөлбөр | 18 |
| 2 | “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөр | 14 |
| 3 | “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр | 63 |
| 4 | “Ноолуур” үндэсний хөтөлбөр | 2 |
| 5 | Бусад | 37 |
| НИЙТ | 134 |
Төслийг хэрэгжих байршлаар нь авч үзвэл:
| № | Байршил | Төслийн тоо |
| 1 | Улаанбаатар хот | 54 |
| 2 | Аймаг, орон нутаг | 80 |
| НИЙТ 134 |
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
