ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах хэлтсийн дарга хошууч Г.Галбадрах “2018 он гарсаар 12 аймгийн 29 суманд нийтдээ 39 удаагийн ой хээрийн түймэр гарсан.
Уг ой хээрийн түймэрт 8,000 га ой, 38,000 га хээрийн бүс өртсөн. Энэ онд гарсан түймрийг өнгөрсөн мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 27.7 хувиар буурсан байна. 3 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 15 хуурайшилтын улирал байдаг.
Сүүлийн үед ой хээрийн түймэр нэмэгдэж байна. Энэ жил олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар илүү халах төлөвтэй байгаа. Бага насны хүүхдүүд объектын гал түймэрт их өртөж байна.
Тухайлбал саяхан Ховд аймагт 3 сартайгаас 9 настай нэг айлын 5 хүүхэд гэртээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэгт 50-56 насны дөрвөн иргэн объектын гал түймэрт өртсөн. Иргэд бага насны хүүхдүүддээ анхаарал хандуулж, харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх хэрэгтэй” гэлээ.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Урин цаг ирсэнтэй холбоотой хүрээлэн буй орчны эсрэг зарим гэмт хэргийн тоо ихэсдэг. Үүнтэй холбогдуулан аль болохоор гэмт хэргийн үйлдлийг сааруулах таслан зогсоох чиглэлээр ХЗДХЯ, ЦЕГ, ОБЕГ, БОАЖЯ сарын хугацаанд хамтран ажиллаж, тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Байгаль орчны эсрэг гэмт хэрэг сүүлийн 3 жилийн хугацаанд өссөн. Ялангуяа 2018 оны 4 дүгээр сарын байдлаар байгаль орчны эсрэг 113 гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Үүнийг өнгөрсөн онтой харьцуулбал 51 хувиар өсжээ. Тиймээс байгаль орчны эсрэг гэмт хэргийг бууруулахад хамтын ажиллагааны үр дүн чухал байна” гэлээ.
ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга дэд хурандаа Н.Эрдэнэбилэг “Сүүлийн 5 жилийн байдлаар цагдаагийн байгууллагад жилд дунджаар 22 мянгаас 30 орчим мянган гэмт хэрэг бүртгэгддэг.
Үүнээс Эрүүгийн хуулийн 24-р бүлэгт заасан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг сүүлийн 5 жилийн байдлаар нь авч үзвэл 2013 онд 337, 2014 онд 287, 2015 онд 228, 2016 онд 165, 2017 онд 330 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа тус тус явуулжээ.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүдээс хамгийн түгээмэл үйлдэгддэг нь хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох гэмт гэмт хэрэг байна” гэв.
More Stories
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...