21 нас хүрээгүй хүнд газ худалдахгүй байхыг анхаарууллаа

НМХГ, НЦГ-аас хамтран ахуйн хэрэглээний газ, шингэрүүлсэн шатдаг хий худалдаалж буй аж ахуй нэгж байгууллагуудад сургалт зохион байгууллаа. Энэ үеэр шатдаг хий буюу газны аюулгүй зөв хэрэглээг хэвшүүлэх, буруу хэрэглээнээс гарч болзошгүй аюул, осол, эрсдлийг арилгах, бууруулах зорилгоор худалдаалах, ашиглахтай холбоотой аюулгүй ажиллагааны санамж, зөвлөгөө өгсөн байна.

Мөн шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авах, хүнс барааны дэлгүүр, супермаркетаар 220 граммаар савлагдсан ахуйн хэрэглээний шатдаг хийг худалдаалахгүй байх, импортын болон бөөний худалдааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагын оруулж ирсэн бүтээгдэхүүнийг худалдаалах зэргийг анхааруулжээ. Түүнчлэн Монгол хэлээр бичигдсэн санамж бүхий шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах, ашиглах, 21 нас хүрээгүй иргэдэд худалдахгүй байх, хэрэглэгчдэд аюулгүй зөв хэрэглээний зааврыг танилцуулан худалдаалах, аюулгүй ажиллагааны заавар хангасан зориулалтын дагуу тоноглогдсон ажлын байр, агуулахад санамжийн дагуу хадгалах зэргийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөжээ.

+ There are no comments

Add yours