Өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газраас автомашин хулгайлах болон хүнийг санаатай алах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хуралд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Амгалан-Энх, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хошууч Э.Товуудорж, Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, дэд хурандаа М.Болдбаатар нар оролцов.
Цагдаагийн ерөнхий газрын, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хошууч Э.Товуудорж ярихдаа “Улаанбаатар хотын хэмээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хүн алах гэмт хэрэг 29 бүртгэгдсэнийг цагдаагийн алба хаагчид халуун мөрөөр нь түргэн шуурхай ажилласны үр дүнд гэмт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байна. Сүүлийн үед нийгмийг цочроож, олон нийтэд хүрсэн хэргүүдээс танилцуулахад:
-2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хотхоны 112-р байранд оршин суух 27 настай Э гэгч эмэгтэйн амь насыг онц хэрцгий аргаар хөнөөж, улмаар маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэмт хэргээ баллах зорилгоор уул уурхайн тэсэлгээний очлуур ашиглан бензинээр талийгаачийн цогцсыг галдан шатаасан хэрэг гарсан. Уг хэргийг талийгаачийн төрсөн дүү, Налайх дүүрэгт оршин суух хаягтай, 19 настай, эрэгтэй Б нь найз Э-гийн хамтаар бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон. Одоогоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн согтуурсан үедээ залуучууд хоорондоо маргалдаж, нэгнийхээ амь насанд хүрсэн хоёр ч тохиолдол бүртгэгдлээ. Тухайлбал, 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн II хороо, 25 дугаар эмийн сангийн орчимд байрлах шөнийн цэнгээний газраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн таван залуу гарч яваад, гудамжинд гурван залуутай үл ойлголцсоны улмаас маргалдаж зодолдсоноор иргэн Г хүнд гэмтэж, иргэн Н духан тус газраа зэвсгийн чанартай зүйлээр хатгуулж, амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийг Сүхбаатар аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй А, Ч , Б нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон.
Мөн шөнийн цагаар такси үйлчилгээ үзүүлэх нэрээр иргэдийг айлган сүрдүүлж дээрэмддэг этгээдүүдийг баривчилсан. Тодруулбал, “Тоёото приус” маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинд суусан иргэдийг багажнаас хоёр этгээд гарч ирэн хутга тулгаж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарлаа. Тус гэмт этгээдүүд “Приус” маркийн автомашинд улсын дугаар хулгайлан ашиглаж үйлддэг болохыг тогтоон энэ сарын 20-ны өдөр баривчилсан. Эл хэргийг Улаанбаатар хотод оршин суух хаягтай, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан 21-25 насны И, Б, Э нарын бүлэг үйлдсэн байна” гэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
