Android, iOS төхөөрөмжүүдэд зориулагдсан Google Maps аппликэшн нь саяхан шинэчлэгдэхдээ Улаанбаатар хотын автозамын ачааллыг бодит цагийн горимд харуулдаг болжээ.

Яг одоо аль зам ачаалал ихтэй, эсвэл багатай байгааг тус програмын доод захад байрлах “Driving” товч дээр дарж харах юм.

Замын өнгө гүн улаан болох тусмаа ачаалал нь нэмэгдэх бол ногоорох тусмаа ачаалал нь буурна. Мэдээллийг цуглуулахдаа зам дээр яваа жолооч нарын гар утасны GPS системийн ажиллагаан дээр үндэслэж байгаа бололтой.

Хэрвээ таны Google Maps аппликэшн сүүлийн хувилбараар шинэчлэгдсэн бол уг мэдээллийг харж болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 40 тонны чингэлэг унагааж, таван хүн гэмтээсэн хэргийг шийдвэрлэжээ
Next post Намайг шүүхэд өгөх зав гаргаач, шудрага үнэний “элч төлөөлөгчид” өө!