Архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг өдөөн хатгаж улмаар амь насаа алдсан хэрэг энэ сарын 14-нд гарчээ. Талийгаач Н нь амиа алддаг өдрийн үүрийн 04:00 цагийн орчимд дөрвөн найзын хамт Баянгол дүүргийг зургадугаар хорооны нутагт байрлах нэгэн шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж, гарч явах үедээ таних гурван залуутай маргалдан, зодолдсон байна. Тэдгээр залуус автомашинд сууж зугтсан боловч талийгаач нь найзуудын хамтаар такси барьж араас нь гүйцээд зодолдсон боловч амиа алджээ. Мөн түүний найз Г нь хүнд бэртэл авсан байна.
Цагдаагийн алба хаагчид хэргийн мөрөөр эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулснаар сэжигтэн этгээдүүдийг баривчилжээ. Шалгалтын явцад Сүхбаатар аймгийн харьяат А, Ч, Б нар бүлэглэн энэ хэргийг үйлдсэн бөгөөд А нь мэсний зүйл ашиглан хохирогч Н-ийн тархинд гэмтэл учруулсан нь үхэлд хүргэсэн нь тогтоогджээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм
Иймд иргэд та бүхнийг архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, баар цэнгээний газрууд болон шөнийн цагаар үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн иргэдэд үйлчлэхээс татгалзах, тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэж байхыг анхааруулж байна.
Д.Хулан
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
