БНСУ-ын Прокурорын газраас экс ерөнхийлөгч И Мён Бакыг авилга авсан гэмт хэрэгт буруутган сэжигтнээр татан хориж байгаа билээ. Тэгвэл түүний эхнэр экс тэргүүн хатагтай Ким Юүн Уг болон хүү И Ши Хёныг уг хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Экс тэргүүн хатагтай Ким Юүн Уг нь 2011 онд 1 тэрбум 200 сая воноор газар худалдаж авсан бөгөөд тэрээр энэ мөнгөний эх үүсвэрийг нотолж чадахгүй байгаа юм байна. Нэг тэрбум 200 сая вон нь монгол мөнгөөр 3 тэр бум 300 сая орчим төгрөг ажээ. Прокурорын газар нь энэхүү мөнгөний эх үүсвэр нь хувийн мөнгө биш бөгөөд тодорхой хэсэг нь нэгэн бизнес эрхлэгч зээлсэн бол үлдсэн хэсгийг улсын мөнгөнөөс хууль бусаар авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна. Тус газар нь экс тэргүүн хатагтай Ким Юүн Уг-ийг мэдүүлэг өгөхийг шаардсан боловч тэрээр татгалзсаар өнөөг хүрчээ.Мөн ерөнхийлөгч И Мён Бак нь төрийн тусгай хамгаалалтад зарцуулагдах ёстой улсын мөнгийг өөрийн хамгаалалтын албаны ажилтан болон түүний гэр бүлийнхнээр дамжуулан төрсөн хүүдээ өгдөг байжээ. Харин хүү нь мөнгийг өөр бусад хүмүүсийн дансаар дамжуулан авдаг байсан ба энэхүү мөнгөний багагүй хэсгээр Сөүл хотод газар худалдан авсан байх магадлалтай юм байна. Прокурорын газраас улсын мөнгөнөөс завшсан экс ерөнхийлөгчийн хүү И Ши Хён-д хэрэг үүсгэн шалгах магадлалтай болжээ.
Г.Дорж
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
