Thursday, March 28 2024

Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/305 дугаар “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг өглөө 8:00  цаг болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт зарим өөрчлөлт хийгдэж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний  бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг  5-10 минутаар  урагшлуулах зохицуулалт хийгдлээ. Үүнд :

Д/ДЧиглэлийн нэрЭцсийн зогсоолын нэрЭцсээс хөдлөх цаг
1ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”Налайх6:20
2Ч:3“Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг”Зүүн салаа6:37
3Ч:13“Тахилт-Саппоро-3-рэмнэлэг”Тахилт6:40
4Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”Нарангийн гол6:40
5Ч:15 “Нисэх -Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг”Нисэх6:40
6Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”Шадвилан6:38
7Ч:28 “Сэлх- 7 буудал- Ард кино театр”Сэлх6:40
8Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”Сэлбэ6:36
9Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”Улиастай6:39
10Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”Гачуурт6:34
11Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжигарав худалдааны төв”Нарангийн гол6:40
12Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”ХМК6:38
13ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”Шарга морьт6:40
14ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв”Гордок6:30
15ХО:6 “Өлзийт хороолол-120 мянгат”Түргэний гол6:30
16ХО:7 “Туул тосгон- Биокомбинат- 120 мянгат”Туул тосгон6:40
17ХО:9 “Биокомбинат- Сонсголон – 5 шар”Биокомбинат6:40

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас өглөө 7:00 цагт 298 автобус буюу 32% , 7:30 цагт 730 автобус 78%, 8:00 цагт 897 автобус 96%, 8:30 цагт 925 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар даалгавар төлөвлөгджээ

+ There are no comments

Add yours

You May Also Like: