Өчигдөр зам тээврийн осолд зургаан хүүхэд өртжээ

Өчигдөр Замын цагдаагийн албанд 1149 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Харин зам тээврийн ослын 868 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас Нийслэлд 30 хүн гэмтэж, бэртсэн бөгөөд үүний зургаа нь бага насны хүүхэд байжээ.

Тэд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртжээ. Осолд өртсөн хүүхдийн тав нь ганцаараа явж байсан бол нэг нь эцэг, эхийн хамт явж байгаад зам тээврийн осолд өртжээ. Тиймээс бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг эцэг эхчүүд болон асран хамгаалагч нарт анхааруулж байна.

+ There are no comments

Add yours