Thursday, May 2 2024

Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж буй. АТГ-аас саяхан мэдээлэл хийх үеэрээ Д.Гантулга гишүүнд 18 удаа дуудах бичиг хүргүүлсэн ч ирээгүй гэж мэдэгдсэн билээ. Улмаар Нийслэлийн прокурорын байгууллагаас Д.Гантулга гишүүнд яллах тогтоолыг нь гардуулах оролдлогыг хэд хэдэн удаа хийсэн ч тэрбээр гардаж авахаас татгалзжээ.

Тэгвэл Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаа тухай албан бичгээ УИХ-ын даргад өгсөн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Улсын Ерөнхий Прокуророос Д.Гантулга гишүүнийг 48 цагийн дотор бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг өчигдөр УИХ-д хүргүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан уг хүсэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалжууд дурдлаа.

+ There are no comments

Add yours

You May Also Like: