АТГ: Р.Жигжиднямааг яллагдагчаар татахаар санал хүргүүлсэн

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.

Энэ үеэр тэрбээр Улаанбаатар төмөр замын дарга Р.Жигжиднямааг яллагдагчаар татахаар саналаа нийслэлийн прокурорт хүргүүлсэн гэдэг мэдээллийг өглөө.

Мөн АТГ-ын холбогдох албан тушаалтан “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа болгон, Стандарт банкнаас зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугараас гэрчээр байцаалт авсан. Гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг зүйл яригдаж байгаа учраас харьцуулах шинжилгээг хийж байгаа. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан, албан тушаалтнуудыг дахин дуудаж тайлбар авна” гэлээ.

Элчин сайд М.Энхсайхан өнөөдөр байцаалт өгч байна. Монголд ирсэн байгаа. Тавантолгойн орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашигласан уу гэдгийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж байгаа гэсэн нэмэлт мэдээллийг сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх үеэрээ онцоллоо.

+ There are no comments

Add yours