Нийслэл дэх гүний худгуудыг бүртгэж эхэлжээ

Усны тухай хуулийн 7.3-т заасны дагуу 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвгэрийн хэмжээнд өөрийн эх үүсвэр буюу өрөмдмөл худгаас ус ашигладаг иргэн аж ахуй нэгж байгууллагын худгийг бүртгэлд хамруулах ажлыг эхлүүлжээ. Ингэснээр нийслэлд байгаа худгуудыг бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулах юм байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар дээрээ өрөмдөж гаргасан худгуудыг энэ оны есдүгээр сарын 15-ны өдрийн дотор нийслэлийн Байгаль орчны газарт бүртгүүлж бичиг баримтжуулан, усны мэдээллийн санд оруулахыг санууллаа.

2018 оны есдүгээр сарын 15-ны дотор гүний худгаа ирж бүртгүүлэн мэдээллийн санд хамруулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож гүний худгийг битүүмжлэх аж.

+ There are no comments

Add yours