Монгол Улсын хэмжээнд дөрвөн сая мал төллөжээ

Манай улс энэ жил 22 сая төл мал  авна. Үүнээс өнөөдрийн байдлаар дөрвөн сая мал төллөөд байгаа бөгөөд энэ нь нийт мал төлөлтийн 1.4 хувь юм. Цаг агаарын хувьд манай улсын нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, 18 аймгийн 110 сум цагаан зудтай байгаа аж. Улсын хэмжээд энэ жил 850 гаруй мянган мал хорогдсон мэдээлэл гарчээ. Ерөнхийдөө ихэнх нутгаар зундаа гантай байсан учир одоогоор цас, зудтай байгаа аймаг, сумдын нутгаар өвс тэжээл дутагдах, мал турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх, мал хорогдох зэргээр мал хаваржилтын байдал хүндрэлтэй байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн.

Мөн цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, зарим газраар жиндүү хүйтэн байх, үе, үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, хариулга маллагаанд тааламжгүй байгаа юм. Дашрамд дурдахад, тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн ойр орчимд амьдардаг малтай айл өрхүүдийг нүүлгэх шийдвэр гаргасан билээ.

+ There are no comments

Add yours