Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаас өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон. Гэвч уяачид хууль зөрчин, амралтын өдрөөр хурдан морины хаврын бүсийн “Дүнжингарав” уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт болж есөн хүүхэд мориноос унаж гэмтсэнээс гурав нь эмнэлэгт хүргэгджээ. Уралдаанд 10-13 насны хүүхдүүд азарга, их нас, соёолон, эрлийз гэсэн дөрвөн насны морьд унаж уралдсан байна.
Энэ удаагийн “Дүнжингарав” наадмын олны нүдийг орой дээр нь гартал гайхшруулсан зүйл бол соёолон насны уралдаан байлаа. Нар жаргаж байх үед улаан тоосон дундаас барианаас гарсан морьд үдшийн бүрэнхийд барианд орж, Баянталд морь, унаач хүүхдээ хайсан уяачид тал хөндийг цуурайттал “Шараа, Шараа, Гавжийн Шараа” хэмээн орилж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна.
Хахир өвлийн цагт хүүхдээр морь унуулдаг байсан уяачид нэртэй хурган дарга нар эх захаа алдаж шөнийн цагаар уралдаан зохион байгуулсан нь хүүхэд, адуу тамласан үйлдэл биш гэж үү. Өвөл, хавар хүүхдээр морь унуулах нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буйн илрэл гэдгийг шүүхийн шийдвэр тогтоосон. Монголчууд хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж зугаацдаг аа хэзээ болих вэ. Морь унаач хүүхдүүд унасан морины наснаас шалтгаалан нар, салхи, бороо, шуурга, цастайг үл анхааран 10-30 километр газар туулдаг.
Өвлийн улиралд хацар, чих, гар хөл нь хайрагдах, бүр хөлдөх ч тохиолдол бий. НҮБ-аас үүнийг бага насны хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж шүүмжилдэг ч морины уралдаан бол эртнээс уламжлалтай Монголын ёс заншил, их баяр наадам, уралдааны морийг жаахан хүүхэд л унадаг гэж муйхарлан хаацайлдаг нь гашуун үнэн. Өнөөдөр энд тэнд зохион байгуулагдаж буй аймаг бүсийн хурдан морьдийн уралдаан мөнгөтэй хүмүүсийн зугаацах нэг хэрэгсэл болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. “Дүнжингарав” наадмыг дур мэдэн зохион байгуулсан, үүнд хүлэг морьдоо сойж уралдуулсан хүүхдийн эрх зөрчсөн уяачид ямар хариуцлага хүлээх вэ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
