Thursday, May 2 2024

Засгийн газар ипотекийн зээлийн журам батална

Засгийн газраас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт салбарын яамнаас журамд өөрчлөлт оруулснаа мэдэгдсэн билээ. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яам болон Сангийн яамнаас хамтарсан ажлыг хэсэг байгуулж, ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ. Өөрчлөлтийг энэ сард багтаан Засгийн газарт өргөн мэдүүлж, батлуулах юм байна.

Журамд зааснаар хотын төвийн бүсийн орон сууцад хөнгөлөлт олгохгүй аж. Өөрөөр хэлбэл, хотын төвийн хэсгийнхэн найман хувийн хүү, 30 хувийн урьдчилгаагаа төлж, ипотекийн зээлд хамрагдах юм.

Харин хотын захын бүс буюу гэр хорооллын дахин төлөвлөлт хэсгээс орон сууц худалдаж авч байгаа иргэд жилийн долоон хувийн хүүтэй, 25 хувийн урьдчилгаа төлж ипотекийн зээлд хамрагдах нөхцөл бүрдэж байгаа юм.

Түүнчлэн журамд тусгасан бас нэг гол өөрчлөлт нь орон сууцны зээлд хамрагдсан хүнд давтан зээл олгохгүй аж. Өмнө нь найман хувийн хүүтэй зээлээр хоёр, гурван байр авсан тохиолдлууд бий. Тиймээс гэр хороололтой газраа чөлөөлсөн, анх удаа байранд орж байгаа иргэдийг дэмжих бодлого баримталж байгаа гэдгийг Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хэллээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: