40-65 насныханд В, С вирусийн илрүүлэг шинжилгээ хийж байна

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй хепатитийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээг 40-65 насны иргэдийг хамруулж байна. Илрүүлэг, шинжилгээний үргэлжилж буй бөгөөд хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах юм.

Иргэд шинжилгээнд хамрагдахаар ирэхдээ иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, амбулаторийн үзлэгийн карт, хэрэв байхгүй бол шинээр нээлгэнэ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж бүртгэл хийлгэн эмчид асуумжийн дагуу зохиох мэдээллийг үнэн, зөв өгсний дараа цусны шинжилгээ өгнө.

+ There are no comments

Add yours