Төрөлт 17 хувиар нэмэгдэж эхийн эндэгдэл буурчээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 11940 эх амаржиж, 12017 хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1735 буюу 17 хувиар, амьд төрсөн хүүхэд 1744-өөр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Харин нялхсын эндэгдэл оны эхний хоёр сард 190 болж, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 221 болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар нэмэгдсэн байна.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс нэг хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс хоёр хүүхдээр буурчээ. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл оны эхний хоёр сард найм болж, өмнөх оны мөн үеэс 11-ээр буурсан байна.

Н.Насантогтох

+ There are no comments

Add yours