Өнөөдөр “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааг танилцуулах уулзалт боллоо. Энэхүү судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын дэмжлэгтэйгээр хийсэн байна. Судалгаанд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн найман дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороог хамруулжээ. Уг судалгааны үндсэн зорилго нь хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, 2010 онд хийгдсэн “Хоол тэжээлийн үндэсний IV судалгаа”-наас хойш гарсан ахиц дэвшил, алдаа дутагдлыг илрүүлэхэд чиглэгджээ.
Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл “Д аминдэмийн дутагдал нь нярай хүүхдэд зулай битүүрч өвдөх шинж тэмдгээр илэрдэг. Харин насанд хүрсэн хүмүүс сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй. Эрчүүдийн дунд төмрийн дутагдал их байгаа нь харагдлаа. Насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Хөгжилтэй орнуудад шим тэжээлийн дутагдалд орох байдал бараг харагдахаа больсон. Шим тэжээлийн дутагдал оюун ухаанаа бүрэн дайчилж ажиллахад сөргөөр нөлөөдөг. Тиймээс агаарын бохирдол, хүн амын хоол тэжээлийн байдалтай ажиллах шаардлагатай болсныг энэ судалгаа харуулж байна гэж ойлгож байгаа” гэлээ.
-СУДАЛГААНЫ ҮЗҮҮЛЭЛТ-
-Тав хүртэлх насны хүүхдийн 26,6 хувь нь цус багадалттай.
-Эхчүүдийн 16,1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21,4 хувь цус багадалттай.
-6-59 сартай хүүхдийн 27,7 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29,6 хувьд нь төмөр дуталтай.
-Тав хүртэлх насны хүүхдийн 9,5 хувь нь А аминдэмийн дутагдалтай,
-Тав хүртэлх насны хүүхдийн 60,1 хувь нь А аминдэмийн нөөц хангалтгүй, дутагдалд өртөхөд ойрхон.
-Нийт өрхийн 78,9 хувь нь зохистой түвшинд иоджуулсан давс хэрэглэж байгаа бөгөөд баруун болон хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дутагдалд өртөх эрсдэлтэй байна.
-Тав хүртэлх насны хүүхдийн 11,7 хувь нь илүүдэл жинтэй,
-6-11 насны хүүхдийн 22,2 хувь нь илүүдэл жинтэй, 6,4 хувь нь таргалалттай,
-15-49 насны эхчүүдийн 46,2 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 16,5 хувь нь тарган,
-15-49 насны эрэгтэйчүүдийн 48,8 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 14,6 хувь нь тарган байгааг тогтоосон байна.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...