Хуучин автомашины импорт 31 хувиар өсчээ

Нэгдүгээр сард суудлын болон ачааны автомашины импорт өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Суудлын автомашины импорт өмнөх оноос 24 хувиар буюу 915 автомашинаар нэмэгдэж, нэгдүгээр сард нийт 4710 автомашин импортоор орж иржээ. Өнгөрсөн онд шинэ автомашины импорт 11 хувиар өссөн бол хуучин автомашины импорт 31 хувиар өссөн байна. Үүнээс гадна нэгдүгээр сард 8.6 сая ам.доллараар хэмжигдэх, 1167 ачааны автомашин импортолсон байна.

+ There are no comments

Add yours