АСЕМ-аар авсан автобусуудыг хот хоорондын тээвэрт явуулж эхэллээ

АСЕМ-д үеэр авсан 45 автобусыг ашиглахгүй жил гаруй хугацаанд зогсоосны эцэст хот хоорондын тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулж эхэлжээ.

Ази-Европын улс орнуудын дээд хэмжээний уулзалтад ирсэн зочдод үйлчлэх зорилгоор авсан эдгээр автобусыг 5.5 сая ам.доллараар худалдан авсан бөгөөд эхний ээлжинд 10 гаруй автобусыг хот хоорондын тээвэрт явуулж байна.  Шинэ автобусуудыг улс нэг бүрийг нь дунджаар 200 сая төгрөгөөр худалдан борлуулахаар төлөвлөсөн ч худалдаж чадаагүй байгаа аж.

+ There are no comments

Add yours