Saturday, May 18 2024

Хан-Уул дүүрэгт шинэ хороод байгуулна

Хүн амын хэт их өсөлт, нягтрал суурьшил зэргээс шалтгаалан нийслэлийн зарим дүүрэг хороодоо хувааж, шинэ хороо байгуулах шийдэлд хүрч байгаа ажээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн зарим хороог хувааж шинээр хороод байгуулахаар болсон байна. Тус дүүрэг одоогоор 15 хороотой, зарим хороо нь 25 мянган хүн амтай болсон тул хорооны Засаг даргын ажлын алба ачаалал ихтэйгээс төр захиргааны анхан шатны үйлчилгээг үзүүлэхэд хүндрэл гарах болжээ.

Тиймээс хүн ам олонтой хороодыг хувааж, шинээр найман хороо байгуулахаар бэлтгэл, судалгааны ажлыг хийж байгаа  гэнэ. Энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга захирамж гарган хороодыг хувааж, шинэчлэн зохион байгуулах ажлыг судалж, шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх ажлын хэсгийг байгуулсан байна. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн ирэх зургадугаар сард тус дүүрэгт шинээр хороод байгуулах ажээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: