Thursday, May 2 2024

Агаарын бохирдлыг бууруулах “Ногоон сан” байгуулжээ

“Улаанбаатар хотын худалдааны танхим” нь агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллахаар болжээ. Энэ ажлын хүрээнд “Ногоон сан” төрийн бус байгууллага байгуулах саналаа Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан байна. Уг сан эхний ээлжинд цахилгаан хураагуур, халаагуур болон утааг бууруулахад иргэдийг дэмжихийн тулд бага хүүтэй зээлийг “Хас” банкаар дамжуулан олгох юм байна.

Ашгийн бус, төр бизнесийн салбарынхан хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимтэй хийх, шинэ технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах, эцсийн хэрэглэгчид ногоон технологийг хүргэх зорилготой “Ногоон сан” нь Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүдийн хандив дэмжлэгээр санхүүжихээс гадна, гадаад дотоодын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад тулгуурлан үйл ажиллагаа явуулах ажээ.

Сангийн нэг зорилго нь агаар, орчны бохирдлыг бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, богино хугацаанд үр дүнд хүрэхэд оршиж байгаа гэнэ. Сангийн хөрөнгийг гишүүдийн хандив дэмжлэгээр бий болгохын зэрэгцээ нийслэлээс дэмжих юм байна. “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах” жилийн хүрээнд ийнхүү бизнесийнхэн агаар, орчны бохирдлыг бууруулахад нийслэлийн удирдлагын багтай хамтран ажиллахаар болжээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: