Өнөөдөр Улаанбаатар хотод байрлах соёлын өв бүхий барилга байгууламж болох дараах газрууд дээр дээр нь ажиллалаа.
Дарь Эхийн сүм /Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр/, Монголорын хоёр давхар барилга /”Монг-Эм” ХХК-ийн барилга/, “Гоожингийн өндөр” хэмээх хоёр давхар барилга /Ерөнхий сайд Ц.Намнандоржийн амьдарч байсан байшин/, “Дамбадаржаалин” хийдийн цогцолбор газар. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 41 байршилд соёлын өв бүхий барилга байгууламж байгаа бөгөөд Баянгол дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 8, Чингэлтэй дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 1 барилга, байгууламж тус тус байршиж байна.
Эдгээр барилга байгууламжийг сэргээн засварлах, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох, хадгалалт, хамгаалалтыг хангаж ажиллах, соёлын өвийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлууд дээр төвлөрөн ажиллаж байгаа билээ. Сүүлийн үед түүх соёлын дурсгалт газрууд, соёлын өв болсон барилга байгууламжуудыг иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хувийн эзэмшил болгоод ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр нураадаг байдал гарч байгаа.
Он удаан жил хадгалагдсан балгас болох хэмжээнд хүрсэн эдгээр барилгуудаа цаашид хэрхэх , ямар барилга байгууламжаа сэргээн засварлаж авч үлдээх, соёлын өвийн хуультайгаа нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах зорилгоор ажиллаж байгаа. Хамгаалалтын бүсийг чөлөөлөх, сэргээн засварлах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтануудад өглөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
