Thursday, May 2 2024

Хүн дайрч амь насыг нь хохироогоод зугтсан жолоочийг баривчилжээ

Энэ сарын 17-н буюу шинийн хоёрны өдөр явган зорчигч Я.З-ийн амь насыг хохироогоод хэргийн газрыг орхин явсан жолоочийг Замын цагдаагийн албаны алба хаагчид баривчилжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянзүрхийн товчооны зүүн замд 21:00 цагийн үед явган зорчигч Я.З-ийн амь насыг хохироож зугтсан байна.

Замын цагдаагийн албаны Эрүүгийн тасгийн алба хаагчид уг этгээдийг энэ сарын 18-ны 20:00 цагийн үед Хан-Уул дүүрэг дэх гэртээ байхад нь илрүүлэн баривчилжээ.

Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, 30 настай, эрэгтэй А-г баривчлан хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: