Их хэмжээний үхрийн мах хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

Энэ сарын 26-ны өдөр хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд их хэмжээний үхрийн мах  улсын хилээр гаргах гэж байсныг хилчид илрүүлжээ.

Тодруулбал, Хилийн 0132 дугаар ангийн Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Н унаж явсан автомашинаа нэмэлтээр тоноглон их хэмжээний үхрийн мах нуун улсын хилээр гаргахыг завдсан байна. Уг үйлдлийг дэд ахлагч Б.Монхор, Б.Мөнхням нарын хилчид спанел үүлдрийн албаны нохойн ур чадварыг ашиглан илрүүлжээ.

+ There are no comments

Add yours