Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болж, товоо зарласан байна. Ерөнхий сайд Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийх тухай мэдэгдсэн билээ. Мөн нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудаал ОУВС-тай тохиролцоонд хүрээд байгаа юм. Энэ дагуу холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэн, батлуулах аж.

+ There are no comments

Add yours